“ХӨВСГӨЛ УСАН ЗАМ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛ

huvsgul

“Хөвсгөл усан зам” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2017.04.13-ний өдрийн 10 цагт Номин юнайтед /хуучнаар Гутлын үйлдвэр/ байранд нийт хувьцаа эзэмшигчдийн 64.4%-ийн ирцтэйгээр хуралдлаа.

Компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн хуралд оролцогчдын 100%-ийн саналаар дэмжин баталсан.
1. Компанийн 2016 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланд өгсөн ТУЗ-ийн дүгнэлт,
2. Компанийн эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зорилгоор ТУЗ-ийн шийдвэрээр авсан зээлийн талаар
3. Ногдол ашгийн талаар ТУЗ-аас гаргасан шийдвэр,

 

Компанийн тухай:

Үйл ажиллагааны чиглэл Аялал жуулчлал
Гаргасан хувьцааны тоо 94,426 ширхэг
Хувьцааны хаалтын ханш /2017.04.13/ 375 төгрөг
Зах зээлийн үнэлгээ /2017.04.13/ 35,409,750 төгрөг
Хувьцааны төвлөрөл 89.11%

 

Компани 2016 онд нийт 233.8 сая төгрөгийн борлуулалт хийн, 765.1 сая төгрөгийн алдагдалтай ажилласан.Тайлант хугацааны орлого нь өмнөх онтой харьцуулахад 26,6 хувиар буюу 85,3 сая төгрөгөөр буурч, алдагдал өмнөх оныхоос 500,5 сая төгрөгөөр өссөн байна. Тайлан хугацаанд гарсан үйл ажиллагааны зардал 688,6 сая үйл ажиллагааны бус зардал 310,2 сая төгрөг байна. Үйл ажиллагааны зардлын 74 хувийг зээлийн хүүгийн зардал эзэлж байна. Иймд хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараахгүй байхаар шийдвэрлэсэн байна.

Санхүүгийн үзүүлэлт /сая төгрөг/  
Эргэлтийн хөрөнгө 16,708.4
Эргэлтийн бус хөрөнгө 106,238.4
Нийт хөрөнгө 122,946.4
Өр төлбөр 2,576,441.5
Эздийн өмч 98,000.00
Өр төлбөр ба эздийн өмч 122,946.4

 

Орлогын тайлан /сая төгрөг/  
Борлуулалтын орлого 234,993.1
ББӨ 0.0

Үйл ажиллагааны зардал

Санхүүгийн зардал

Валютын ханшийн зөрүүний гарз

162,644.3 525,980.1

311,434.9

Үйл ажиллагааны ашиг, алдагдал (765,060.3)
Орлогын татвар -
Татварын дараах ашиг алдагдал (765,060.3)

Хөвсгөл усан зам ХК нь өнгөрсөн хугацаанд 1 орон тооны ажилчин, 16 гэрээт ажилтантайгаар 360кг хүндийн жинтэй 4 давхар байр байгууламжтай 240 хүн аялуулах талбайтай , салхи шуурга давлагаанд тэнцвэртэй өдрийн хоол цай , жижиглэн худалдаа зэрэг үйлчилгээтэй далайн аялалыг ажил үүргийнхээ дагуу хийц гүйцэтгэсэн байна.

Аж ахуй засвар үйлчилгээний талаар:

  • СҮХБААТАР усан онгоцны 1,2-р үндсэн хөдөлгүүрийн усны насос угсрах ажил
  • 6ИVD48-U маркийн ажиллагаатай байгаа 1-р үндсэн хөдөлгүүрийн техникийн үйлчилгээг хийж шаардлагатай байгаа сэлбэгүүдийг Эрхүү хотоос ачирсан. 2017-05 сард угсарна
  • СҮХБААТАР усан онгоцны гадна талыг бүхэлд нь будсан
  • Усан онгоцны зогсоолын гүүрийг бүрэн шинэчлэн засварласан

Байгаль орчин болон үйлчилгээтэй холбоотой ажлуудын талаар:

  • Усны эрүүл ахуйн шинжилгээ 2 удаа хийлгэсэн
  • Ус ашиглалтын гэрээг хийж тооцоог дуусгасан
  • Галын аюулгүй байдлын дүгнэлт хийлгэж гэрээгээр 4 аврагч-хамгаалагч ажиллуулсан
  • Далайн захиргаатай гэрээний дагуу хамтран ажилласан

Хөвсгөл усан зам ХК-ийн хэтийн төлөв:

Цаашид орон нутгийн дэд бүтцийн асуудал нааштай шийдэгдсэн нь аялал жуулчлалын салбар улам хөгжих ирээдүй харагдаж байгаа юм. Үүнд: Улаанбаатараас Хатгал сум хүртэл хатуу хучилттай зам тавигдаж бүрэн ашиглалтанд орсон, Мөрөн хотын олон улсын нисэх онгоцны буудал барих барилгын ажил эхэлсэн, Ханхын хилийн гарцыг боомт болгон өргөжүүлсэн, ОХУ-н иргэд визгүй зорчих болсон зэрэг. Мөн сүүлийн жилүүдэд алдагдалтай ажиллаж байгаа энэ алдагдлыг бууруулах, нэмж бүтээн байгуулалт хийх, хувьцааны арилжааг идэвхжүүлэх зорилгоор гадаадын хөрөнгө оруулалт татах нэмэлт санхүүжилт авах зэрэг асуудалд анхаарч ажиллахаар төлөвлөж байна.

 

ТУЗ-ийн гишүүд:  

Овог нэр
1 Шагдарсүрэн Баярсайхан
2 Амарбаяр Шагдарсүрэн
3 Рэнцэн Содном
4 Санжаа Сайнбат
5 Сэнгэдорж Хосбаяр
6 Жагварал Мөнхбаатар
7 Дашдондог Дашцэдэн
8 Нанзад Отгонбаатар
9 Цэвээнжав Эрдэнэбилэг

 

5 хувиас дээш хувь эзэмшигчид:

Овог Нэр Эзэмшиж буй хувь
1 Шагдарсүрэн Баярсайхан 32.17%
2 Амарбаяр Шагдарсүрэн 31.94%
3 МУИС Худалдаа үйлдвэрийн сургууль 25.00%