“ХӨХ ГАН” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛ

khukhgan1

“Хөх ган” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал 2016 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр 83,20%-ийн ирцтэйгээр  хуралдлаа.

Хурлаар дараах асуудлаар хэлэлцэв. Үүнд

  1. Компанийн 2015 оны үйл ажиллагааны тайлан, ТУЗ-ийн дүгнэлт
  2. Компанийн 2015 оны санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт батлах
  3. 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөө батлах
  4. ХЭХ болон ТУЗ-ийн 2016 оны зардлын төсөв батлах
  5. Ногдол ашиг тараах эсэх
  6. Компанийн тухай хуулийн 94 дүгээр зүйлд заасны дагуу компанийн дүрэмд аудитын байгууллага заавал ажиллуулах гэсэн заалтыг нэмж оруулах, дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах
  7. ТУЗ-ийн ердийн, хараат бус гишүүдийг сонгох.

“Хөх ган” ХК нь 2015 онд дараах ажлуудыг хийсэн байна: Үүнд

  • “Хөх ган” ХК нь үйлдвэрлэлдээ дахин шинэ бүтээгдэхүүн нэгээр нэмсэн.
  • “Хөх ган” ХК-ийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь монголдоо анхдагч бөгөөд өнгөрөгч онуудад худалдан авагчийн хүрээ бага байсан. Энэ жил найдвартай худалдан авагчтай болсон. (“Бэрэн метал” ХХК ширэмний үйлдвэр ашиглалтанд орсон.)
  • 2015 он хэдийгээр эдийн засгийн хямралаас болон үйлдвэрлэлтээ зогсоосон боловч жилийн эхний хагаст коксын үйлдвэрлэлтээ явуулж, кокс борлуулсан
  • Кокс үйлдвэрлэх явцад шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг шинээр бүрэн угсарч дуусгасан.
  • Шинээр технологийн горимдоо өөрчлөлт хийх туршилтыг хийсэн. (Энэ нь үйлдвэрлэлийн өртөгт 10-аас дээш хувиар бууруулах нөлөөлөлтэй)
  • Нийт ажилчиддаа төлөвлөсөн сургалтуудыг хийсэн байна.
  • 2015 онд 918,7 тн кокс үйлдвэрлэн борлуулж, 250,652,2 мян төгрөгийн борлуулалтын орлоготой, Агломерат (1017 тн) 296,414,7 мян төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллажээ.
  • Хөх ган ХК –ийн бүтээгдэхүүн:
  • khukhgan

2016 онд дараах ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна.

Өнгөрөгч онуудад шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэдэгт анхааран олон туршилтуудыг амжилттай явуулсан бол 2016 оны хувьд бүх талыг барьж жигд ажиллахаар төлөвлөсөн байна.

  • Түүхий эдийн нөөц бүрдүүлэх (Түүхий эдийн нөөц бүрдүүлснээр үйлдвэр тасралтгүй жигд ажиллах, мөн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцөл бүрдэнэ)
  • Автоматжуулах (Ажлын байрыг автоматжуулж ажилчдын хийх ажлыг хөнгөвчлөх, нөхцлийг сайжруулах, хийснээрээ цалинждаг цалингын уян хатан системийг хэрэгжүүлэх, ажилчидыг мэргэшүүлэх сургалтууд зохион байгуулна.)
  • Тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал болон сэлбэгийн нөөц бүрдүүлэх
  • Бидний бүтээгдэхүүнийг худалдан авах үйлдвэр нээгдсэн явдал нь маш сайн зүйл боловч эсрэгээрээ чанартай болон хугацаандаа бүтээгдэхүүн үйлдвэрлэх зайлшгүй шаардлага гарч байгаа учир захиалсан хугацаанд чанартай бүтээгдэхүүнээр хангах

2016 оны 12,5 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 949 сая төгрөгийн ашигтай ажиллахаар төлөвлөөд байна.

бүтээгдэхүүн Үйлдвэрлэлт  тонн Нэгж үнэ тонн борлуулалт /сая.төг/ Өртөг        /сая.төг/ ТТӨАшиг /сая.төг/ Цэвэр ашиг /сая.төг/
шат 10350 473     4,895,550  4,401,855    493,695    394,956
кокс 11000 273     3,003,000   2,756,600    246,400    197,120
агломерат 16125 291.5     4,700,438   4,253,775    446,663    357,330

Хувьцаа эзэмшигчид хурлын дээрх хэлэлцэх асуудлуудаар хувьцаа эзэмшигчдээс санал авахад 100 зөвшөөрч, ТУЗ-ийн ердийн гишүүдээр Б. Мөнхтөр, Ц.Батбаяр, Ц.Батболд, Б.Мянганбаяр,Б.Лхагвадорж, Д.Дагвадорж, хараат бус гишүүнээр Д.Энхбат, Д.Чинбат, Х.Батхишиг нар тус тус сонгогдлоо

Хурлын тэмдэглэл хөтөлсөн                                            Амарбаясгалан