“Эрдэнэс-Тавантолгой” компанийг хаалттай хувьцаат компаниар бүртгэлээ.

Санхүүгийн зохицуулах хороо “Эрдэнэс-Тавантолгой” компанийг хаалттай хувьцаат компаниар бүртгэж, хувьцааг хадгаламжид бүртгэн авахыг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д зөвшөөрчээ.

“Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааг “Үнэт цаасны зах зээлийн тухай”, “Компанийн тухай” хуулиуд, УИХ, Засгийн газрын тогтоол, шийдвэрүүдэд нийцүүлэн эдийн засгийн эргэлтэнд оруулах талаар СЗХ, “Эрдэнэс-Тавантолгой” компани болон бусад холбогдох байгууллагатай идэвхтэй хамтран ажиллаж, боломжит хувилбаруудыг эрэлхийлсний үр дүнд ийнхүү хаалттай хувьцаат компаниар бүртгэсэн байна.