"ЭРДЭНЭТ ЗАНДАН" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

“Эрдэнэт зандан” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 01 тоот шийдвэрийн дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлыг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр зарлан хуралдуулахаар боллоо.

Хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдах огноо:  2018 оны 12-р сарын 12-ны 10:00 цагт

Бүртгэх өдөр: 2018 оны 11-р сарын 27-ны өдөр

Хуралдах газар: Орхон аймаг, Говил баг, Эрдэнэт зандан ХК-ийн үйлдвэрийн байр

Хурлаар хэлэлцэх асуудалууд:

  1. "Эрдэнэт Зандан" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгож, Төлөөлөн удирдах зөвлөлийг шинээр байгуулах тухай;
  2. Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх Аудитын, Цалин урамшууллын, Нэр дэвшүүлэх хороодыг байгуулах тухай; ТУЗ-ийн дэргэдэх хороодод гишүүдийг томилох тухай;
  3. Компанийн 2017 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх гүйцэтгэх удирдлагын дүгнэлт бүхий тайлан;
  4. Компанийг өөрчлөн байгуулах төсөл;
  5. Хараат бус үнэлгээний байгууллагаар хийлгэсэн компанийн бизнесийн үнэлгээ;
  6. Нэгж хувьцааг эргүүлэн авах үнэ;
  7. "Эрдэнэт зандан" ХК-ийн дүрмийн төсөл;
  8. Компанийг өөрчлөн байгуулахтай холбогдсон хувьцаа эзэмшигчдийн эрхийг хэрэгжүүлэх журам.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг:99011106 утаснаас лавлана уу.

Холбоо барих утас: 89894533, 99096952