"ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРАЦИ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД.

"Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци" нь Монгол улсын баруун ѳмнѳд хэсэгт орших ѳѳрийн 100% эзэмшлийн ѳндѳр агуулга бүхий илээр олборлох боломжтой Хѳндий Алтны Тѳслийн хараат бус техникийн тайланг SEDAR (“System for electronic document analysis and retrieval”)-т бүртгүүлснийг мэдээллээ. Энэхүү техникийн тайланд Баян Хөндий ордын урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл болон Баян Хөндийгөөс 16км зайд орших Алтан Нар ордын шинэчилсэн анхан шатны эдийн засгийн тооцоолол орсон болно.Тайлантай www.sedar.com дахь компанийн хуудас болон компанийн www.erdene.com вебсайтаас танилцах боломжтой.
 
Мөн 2019 оны 10 сарын 25-нд Эрдэнэ Ресурс нь Европын Сэргээн босголт, Хөгжлийн банкны оролцоотой $8 сая канад долларын санхүүжилтийн багцыг танилцуулсан. Дээрх санхүүжилттэй холбоотойгоор хөрвөх нөхцөлтэй зээлийн гэрээний дагуу $6.6 сая канад долларын санхүүжилтийг бүрэн хүлээн аваад байна. Түүнчлэн хаалттай санхүүжилтийн хүрээнд 4,900,000 ширхэг үнэт цаасны нэгж бүрийг $0.20 канад доллараар үнэлэн, нийт $980,000 канад долларыг татан төвлөрүүллээ. Эдгээр санхүүжилтүүд нь Хөндий алтны төслийн хараат бус эцсийн ТЭЗҮ, анхан шатны инженерийн загварчлал, хайгуул болон хөрөнгө оруулалтын зардлууд, эргэлтийн хөрөнгөд зарцуулагдана.
 
Хэвлэлийн мэдээтэй танилцахыг хүсвэл ЭНД дарна уу.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 7555-1919 /4/