“ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРАЦИ” ӨНДӨР АГУУЛГА БҮХИЙ БАЯНХӨНДИЙ АЛТНЫ ТӨСЛИЙН АШИГЛАЛТЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРАЛ АВЛАА.

“Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци” ХК нь өндөр агуулга бүхий Баян хөндий, Алтан нар ордуудыг багтаасан “Хөндий Алт” төслийг ашиглалтын шатанд хүртэл хѳгжүүлэхээр зорьж ажилладаг.

2019 оны 8 сарын 5-нд “Монгол улсын Ашигт Малтмал Газрын Тосны Газар” (“АМГТГ”)-аас “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци” ХК-ийн өндөр агуулга бүхий Баян Хѳндийн нѳѳцөд MV-021444 дугаар бүхий ашиглалтын тусгай зѳвшѳѳрѳл олгосон байна.

Уг ашиглалтын тусгай зѳвшѳѳрѳл нь Баян Хѳндий алтны тѳслийн суурь зөвшөөрлүүдийн нэг бѳгѳѳд Баян Хѳндийн нѳѳцийг цаашид хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Ашиглалтын тусгай зѳвшѳѳрѳл нь 30 жилийн хугацаатай олгогдох бѳгѳѳд компани үргэлжлүүлэн 70 жил хүртэл сунгах боломжтой байна.

Компани нь одоогоор Хѳндий Алтны Тѳслийн NI 43-101 урьдчилсан ТЭЗҮ (“PFS”)-г боловсруулах ажлын хүрээнд нѳѳцийн тооцоолол, уурхай, геотехник, металлурги, боловсруулалт, хаягдал чулуулаг болон гидрогеологийн судалгааны урьдчилсан үр дүнгүүдийг хүлээн авсан байна. Мөн жилд 50,000 унц алт олборлох Хѳндий Алтны Тѳслийг хѳгжүүлэхээс гадна Хѳндий Алтны Дүүргийн нѳѳцийг тэлэхээр хайгуул болон хөрөнгө оруулалтын боломжуудыг судлан ажиллаж байгаагаа мэдээлсэн байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ авна уу.