ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЕЙШН ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

Хувьцаа эзэмшигчдийн хурал Атлантын зуны цагаар 2020 оны 6-р сарын 25-ны ѳдрийн 16:00 цагт (Улаанбаатарын цагаар 6-р сарын 26-нд 03:00 цаг) Канад улсын Нова Скошиа мужийн Халифакс хотод цахим хэлбэрээр  зохион байгуулагдана.

Бүртгэлийн өдөр: 2020 оны 05 сарын 21-ний өдөр

Хурлаар хэлэлцэх асуудал:

  1. 2019  оны  12-р  сарын  31-нээр дуусгавар  болсон  жилийн  эцсийн  аудитаар  баталгаажсан санхүүгийн тайланг танилцуулах;
  2.  Компанийн ТУЗ-ийн гишүүдийг томилох;
  3. Компанийн аудиторыг томилох;
  4. Компанийн 2017 оны 6-р сарын 14-ний ѳдѳр нэмэлт ѳѳрчлѳлт оруулсан “Хувьцаа эзэмшигчдийн эрхийн тѳлѳвлѳгѳѳний хэлэлцээр”-ийг батлах;
  5.   Компанийн “Ирээдүйд олгогдох хувьцааны эрхийн хѳтѳлбѳр”-т нэмэлт ѳѳрчлѳлт оруулах шийдвэрийг батлах эсэхийг хэлэлцэх;
  6. Бусад асуудлууд

Монгол Улсын “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”-д бүртгэлтэй хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, санал өгөх эрхийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хувьцаа эзэмшигч та бүхэн үнэт цаасны компаниар дамжуулан саналын хуудсаар саналаа өгөх боломжтой.

Саналын хуудас хүлээн авах сүүлийн хугацаа: 2020 оны 06 сарын 19-ний өдрийн 12:00 цаг

Хувьцаа эзэмшигчдийн хурлын материалыг энд дарж үзнэ үү.

Саналын хуудсыг энд дарж авна уу.

Саналын хуудас бөглөх зааврыг энд дарж авна уу.