"ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН"-ЭЭС ӨРӨМДЛӨГИЙН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

Монголын хөрөнгийн бирж дээр үнэт цаасаа давхар бүртгүүлсэн "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" (TSX:ERD| MSE:ERDN) нь Баян Хөндий алтны хайгуулын төслийн талбайд гүйцэтгэсэн 2018 оны 2-р улирлын өрөмдлөгийн ажлын гуравдугаар хэсгийн үр дүнг олон нийтэд мэдээлсэн байна.

Судалгааны сүүлийн багцын үр дүнд ордын гүнд болон өргөөшөө эрдэсжсэн бүсүүдийг тэлэх боломж бий гэдгийг нотоллоо. Энэ нь анхлан эхлүүлээд буй нөөцийн тооцоололд эерэг нөлөө үзүүлэх нь гарцаагүй хэмээн Гүйцэтгэх захирал Петер Акерли хэлсэн байна.

Мэдээний дэлгэрэнгүй болон хавсралт газрын зургуудтай ЭНД ДАРЖ танилцана уу.