ЭРДЭНЭ РЕСУРС НЬ БАЯН ХѲНДИЙ АЛТНЫ ТѲСЛИЙН ѲРѲМДЛѲГИЙН ХѲТѲЛБѲРИЙН ТУХАЙ ТАНИЛЦУУЛЖ, МИДФИЙЛД БҮСИЙН ХҮДРИЙН БИЕТЭЭС ЗҮҮН ЗҮГТ ГАДАРГУУГААС ДѲТ ГҮНД АЛТНЫ ШИНЭ БҮСИЙГ НЭЭН ИЛРҮҮЛЛЭЭ

Халифакс хот, Нова Скошиа муж 2020.06.18

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци (TSX:ERD | MSE:ERDN) (“Эрдэнэ Ресурс” эсвэл “Компани”) нь ѳѳрийн 100% эзэмшлийн Баян Хѳндий Алтны Тѳслийн тусгай зѳвшѳѳрлийн талбайд эхлүүлсэн ѳрѳмдлѳгийн хѳтѳлбѳрийн тухай мэдээлэл хүргэж байна. Эрдэнэ Ресурсийн ерѳнхийлѳгч, гүйцэтгэх захирал Петер Акерли хэлэхдээ: “Одоогийн гүйцэтгэж буй ѳрѳмдлѳгийн хѳтѳлбѳрт ажлаар бид Мидфийлд бүсийн хүдрийн гол биетээс зүүн өмнө зүгт орших, гадаргуугаас дѳт гүнд байрлах алтны шинэ бүсийг нээн илрүүллээ. Энд хэд хэдэн цооногт нүдэнд үзэгдэх алт тогтоогдлоо. Энэхүү ажлын үр дүнд тусгаарлагдмал байсан алтны огтлолуудыг өргөжүүлж, гадаргуугаас дѳт гүнд орших ѳндѳр агуулга бүхий хүдрийн нѳѳцийг нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байна. Сорьцолсон өрмийн дээжүүдээ Эс Жи Эс лабораторид шинжилгээхийлгэхээр хүргүүлсэн бѳгѳѳд 3-р улирлын эхээр үр дүнг танилцуулна. Энэхүү үр дүнг ирээдүйн хайгуулын хѳтѳлбѳрийг тѳлѳвлѳхѳд ашиглах болно.”

Дэлгэрэнгүй мэдээллийг: https://dltkyhzg7evud.cloudfront.net/assets/files/4198/erd_mon.pdf