Эрдэнэ Ресурс Хѳндий Алтны Тѳслийн талбайд ѳндѳр агуулга бүхий гурван шинэ бүсийг тодорхойллоо.

"ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН" ХАЙГУУЛЫН МЭДЭЭЛЭЛ ИРҮҮЛЛЭЭ

"Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" (MSE:ERDN) нь Хөндий алтны төслийн талбайд өндөр агуулга бүхий гурван шинэ бүсийг илрүүлсэн тухай мэдээллээ. Энэхүү мэдээлэлд дараах онцлох мэдээллүүдийг тусгажээ. Үүнд:

  • 2020 оны 2-р улирлын хайгуулын хѳтѳлбѳрѳѳр зүүн ѳмнѳд Мидфийлд, баруун ѳмнѳд Страйкер болон Хар Морь талбайнуудад газрын дѳт гүнд, алтны өндөр агуулга бүхий дээжүүдийг илрүүлэв.
  • Баруун ѳмнѳд Страйкер бүсэд газрын гүнээс 25 метрт 100м*50м талбайд 11 цооног ѳрѳмдѳн, аномаль алт огтолсон.
  • Ѳнгѳрсѳн долоо хоногт танилцуулсан зүүн ѳмнѳд Мидфийлд бүсийн ѳрѳмдлѳгийн үр дүнг бататгаж, Баян Хѳндийн ил уурхайн нѳѳцѳд бага агуулга бүхий материал хэмээн ангилагдсан талбайд алтны эрдэсжилтийг тэллээ.
  • Баян Хѳндий ордын нээлтээс хойш тусгай зѳвшѳѳрлийн талбайд хийгдсэн шинэ нээлт болох Хар Морь талбайд суваг малталтаар ѳндѳр агуулга бүхий бүсүүдийг тогтоов.
  • 2020 оны 3-р улирлын ѳрѳмдлѳгийн хѳтѳлбѳрѳѳр дээрх гурван хэтийн тѳлѳв бүхий бүсийг ѳрѳмдѳхѳѳр төлөвлөв.

Дэлгэрэнгүй