ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛИЙН АНГИЛАЛ ШИНЭЧЛЭГДЛЭЭ

Монголын хөрөнгийн биржийн Үнэт цаасны бүртгэлийн журмын 20 дугаар зүйлийн 20.2-д заасныг үндэслэн гаргасан гүйцэтгэх захирлын 2020 оны 07-р сарын 07-ны өдрийн А/51 тоот тушаалын дагуу бүртгэлтэй хувьцаат компанийн үнэт цаасны ангиллыг шинэчлэн тогтоолоо. МХБ-ийн бүртгэлтэй компаниудаас үйл ажиллагаа, ашиг орлого, арилжааны идэвх, компанийн засаглалаараа тэргүүлэгч компаниудыг хамруулсан I дүгээр ангилалд "Түмэн шувуут" ХК, Монос хүнс" ХК, "Хөвсгөл алтан дуулга" ХК-иуд шинээр дэвшин орсон бол бүртгэлийн II дугаар ангилалд "Инвескор ББСБ" ХК, "Тээвэр-Дархан" ХК, "Монгол даатгал" ХК, "Монгол шевро" ХК, "Нэхээсгүй эдлэл" ХК зэрэг компаниуд шинээр орлоо. Харин бүртгэлийн II дугаар ангиллаас "Мерекс" ХК, "Нако түлш" ХК, "Ногоон хөгжил үндэсний нэгдэл" ХК, "Хөх ган" ХК-иуд ангилал буурч III дугаар ангилалд орсон байна. Ангилал тус бүрт багтсан компаниудын нэрсийг энд дарж үзнэ үү.