“ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” АМЖИЛТТАЙ БОЛЛОО.

Монголын Хөрөнгийн биржээс санаачилсан орон нутгийн иргэдийн үнэт цаасны зах зээлийн мэдлэгийг нэмэгдүүлэх “Үнэт цаасны зах зээлийн нээлттэй хаалганы өдөрлөг”  2018 оны 06 сарын 21-ээс 06 сарын 23-ний өдрүүдэд  Дархан, Булган, Эрдэнэт хотуудад амжилттай болж өнгөрлөө.

Тус өдөрлөгт “Монголын Хөрөнгийн Бирж”, “Санхүүгийн Зохицуулах Хороо”, “Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламж Төв” ХХК, “БиДиСЕК ҮЦК” ХК, “Булган брокер ҮЦК” ХХК, “Дархан Брокер ҮЦК” ХХК болон  “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн  “1072 хувьцаа мэдээллийн төв”-ийн мэргэжилтнүүд хамтран оролцсон бөгөөд өдөрлөгийн хүрээнд  иргэдэд их хувьчлалын  талаарх мэдээлэл, “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны бичилт, үнэт цаасны дансны шүүлт, үнэт цаасны данс нээх, Хөрөнгийн биржийн арилжаанд оролцох сургалт, зөвлөгөө, үнэт цаас гаргагчдын танилцуулга, ногдол ашиг тараалтын судалгаа, иргэдийн үнэт цаастай холбоотой санал хүсэлтийг хүлээн авах үйлчилгээг хүргэн ажиллалаа.

“БиДиСЕК ҮЦК” ХК нь өдөрлөг зохион байгуулагдсан Дархан, Эрдэнэт хотуудад салбартай бөгөөд салбар нэгжээрээ дамжуулан иргэдэд хөрөнгийн зах зээлийн үйлчилгээгээ  тогтмол хүргэж байна.