“ҮЦТХТ” ХХК ДЭЭР “МАНДАЛ ДААТГАЛ” ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУВААХТАЙ ХОЛБООТОЙ БҮРТГЭЛ ХИЙГДЭЖ ДУУСЛАА.

2019 оны 11 сарын 25-ны өдрийн Санхүүгийн Зохицуулах Хорооны хуралдаанаар “Мандал даатгал” ХК-ийн нэгж хувьцааг 100 хувааж 624,301,600 ширхэг болгох шийдвэрийг зөвшөөрч, баталсан билээ. Хувьцааг хуваах үйл ажиллагаатай холбоотойгоор тус компанийн хувьцааны арилжааг 2019 оны 11 сарын 28-ны өдрөөс эхлүүлэн зогсоогоод байгаа юм.

Дээрх шийдвэртэй холбоотойгоор 2019 оны 12 сарын 11-ний өдөр “Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв” ХХК нь харилцагчдын үнэт цаасны дансан дах “Мандал Даатгал” ХК-ийн хувьцааг хуваах гүйлгээ хийсэн ба арилжааг сэргээх өдрөөс эхлүүлэн хуваагдсан тоо ширхгээр арилжаа хийгдэж эхлэх юм.

Компанийн нэгж хувьцааг хувааж, хувьцааны тоо хэмжээг нэмэгдүүлэн нэгж хувьцааны үнийг хямд болгосноор хөрөнгийн зах зээл дэх арилжааны идэвхийг нэмэгдүүлэн, компанийн зах зээлийн үнэлгээг өсгөж хувьцаа эзэмшигчдийн баялгийг нэмэгдүүлэх давуу талтай хэмээн компанийн зүгээс онцолсон байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 7555-1919 /4/