Өнөөдөрийн арилжааны 81%-ийг хүнсний салбарын хувьцаа эзэллээ

(BDSEC)- 2016/06/20. Өнөөдөр 19 ХК-ийн 76,4 сая төгрөгийн үнийн дүн бүхий 323,001 ширхэг хувьцаа Засгийн Газрын бонд 4,8 сая төгрөгийн үнийн дүн бүхий 49 ширхэгээр тус тус арилжаалагдлаа. BDS индекс 0.38%-иар буурч 1,598.00 нэгж, Топ 20 индекс 3.80%-иар өсч 11,470.00 нэгжид хүрсэн үзүүлэлттэй байна.

BDS болон Топ-20 индексийн өсөлт бууралтанд индексийн сагсанд багтах Их барилга /IBA/ 15.00% өссөн, Түшиг уул /TUS/ 14.81% буурсан үзүүлэлтүүд нөлөөлжээ.

Арилжаанд хамгийн их үнийн дүнтэй арилжаалагдсан үнэт цаасанд Сүү /SUU/ 45.1 сая төгрөг, АПУ /APU/ 18.8 cая төгрөгөөр арилжаалагдсан нь тооцогдож байгаа бөгөөд эдгээр нь нийт үнийн дүнгийн 78.78%-ийг эзэлж байна.

Тоо ширхэгээр хамгийн их арилжигдсан үнэт цаас Сүү /SUU/ ХК-ийн хувьцаа байсан бөгөөд 277,242 ширхэг арилжигдсан байна.

ОНЦЛОХ ҮЗҮҮЛЭЛТ       

Идэвхитэй арилжигдсан үнэт цаас Үнэ Үнийн дүнгээр
Сүү /SUU/ 162.9 45,163,683
АПУ /APU/ 443.57 18,899,564
Говь /GOV/ 8,000 8,784,000
Ханш өссөн үнэт цаас Үнэ % Өөрчлөлт
Их барилга /IBA/ 3,818 +15.00
Сүү /SUU/ 162.9 +12.34
Фронтиер Лэнд Групп /MDR/ 449 +12.25

Ханш буурсан үнэт цаас Үнэ % Өөрчлөлт
Түшиг уул /TUS/ 420 -14.81
Дархан нэхий /NEH/ 14,810 -3.20
Бонд Үнэ Тоо ширхэг
Засгийн Газрын үнэт цаас/ZGEB-BL-25/07/16-A0094-0

 

98,900

 

49