Өнөөдөр Засгийн газарын үнэт цаас 2догч зах зээл дээр 686,192,870.00 дүнгээр арилжигдлаа

(BDSEC)- 2016/10/10. Өнөөдөр 15 ХК-ийн 83,6 сая төгрөгийн үнийн дүн бүхий 17,502 ширхэг хувьцаа Засгийн Газрын бонд 686,2 сая төгрөгийн үнийн дүн бүхий 6,870 ширхэгээр тус тус арилжаалагдлаа. BDS индекс 0.00%-тай 2,778.00 нэгж, Топ 20 индекс 0.19%-иар өсч 11,472.00 нэгжид хүрсэн үзүүлэлттэй байна.

BDS болон Топ-20 индексийн өсөлтөнд индексийн сагсанд багтах Хөх ган /HGN/ 5.81% өссөн, Атар өргөө /ATR/ 4.84% өссөн үзүүлэлтүүд нөлөөлжээ.

Арилжаанд хамгийн их үнийн дүнтэй арилжаалагдсан үнэт цаасанд Таван толгой /TTL/ 2.2 сая төгрөг, АПУ /APU/ 1.9 cая төгрөгөөр арилжаалагдсан нь тооцогдож байгаа бөгөөд эдгээр нь нийт үнийн дүнгийн 0.60%-ийг эзэлж байна.

Тоо ширхэгээр хамгийн их арилжигдсан үнэт цаас Хөх ган /HGN/ ХК-ийн хувьцаа байсан бөгөөд 8,204 ширхэг арилжигдсан байна.

ОНЦЛОХ ҮЗҮҮЛЭЛТ       

Идэвхитэй арилжигдсан үнэт цаас Үнэ Үнийн дүнгээр
Таван толгой /TTL/ 1,840 2,237,490
АПУ /APU/ 420 1,968,540
Талх чихэр /TCK/ 19,500 1,755,000
Ханш өссөн үнэт цаас Үнэ % Өөрчлөлт
Хөх ган /HGN/ 65.6 +5.81
Атар өргөө /ATR/ 65,000 +4.84
Адуун чулуун /ADL/ 1,750 +2.94

Ханш буурсан үнэт цаас Үнэ % Өөрчлөлт
Махимпекс /MMX/ 2,732 -2.43
Таван толгой /TTL/ 1,840 -2.13
Нако түлш /NKT/ 198 -0.50

Бонд Үнэ Тоо ширхэг
Засгийн Газрын үнэт цаас/ZGEB-BL-25/10/16-A0068-0

 

99797.4498044

 

3,835

Засгийн Газрын үнэт цаас/ZGEB-BL-25/10/16-A0068-0

 

99,990

 

3,035