Өнөөдөр 10 ХК-ийн 23,898 ширхэг үнэт цаас арилжигдлаа

(BDSEC)- 2016/09/06. Өнөөдөр 10 ХК-ийн 7,0 сая төгрөгийн үнийн дүн бүхий 23,898 ширхэг хувьцаа арилжаалагдлаа. BDS индекс 0.01%-иар өсч 2,686.00 нэгж, Топ 20 индекс 0.25%-иар өсч 11,730.00 нэгжид хүрсэн үзүүлэлттэй байна.

BDS болон Топ-20 индексийн өсөлтөнд индексийн сагсанд багтах Ариг гал /EER/ 14. 84 өссөн үзүүлэлт нөлөөлжээ.

Арилжаанд хамгийн их үнийн дүнтэй арилжаалагдсан үнэт цаасанд АПУ /APU/ 2.5 сая төгрөг Сүү /SUU/ 1.8 cая төгрөгөөр арилжаалагдсан нь тооцогдож байгаа бөгөөд эдгээр нь нийт үнийн дүнгийн 63.20%-ийг эзлэж байна.

Тоо ширхэгээр хамгийн их арилжигдсан үнэт цаас Сүү /SUU/ ХК-ийн хувьцаа байсан бөгөөд 14,375 ширхэг арилжигдсан байна.

ОНЦЛОХ ҮЗҮҮЛЭЛТ       

Идэвхитэй арилжигдсан үнэт цаас Үнэ Үнийн дүнгээр
АПУ /APU/ 394.12 2,579,916
Сүү /SUU/ 130.01 1,868,835
Таван толгой /TTL/ 1,357 1,770,750
Ханш өссөн үнэт цаас Үнэ % Өөрчлөлт
Ариг гал /EER/ 2,469 +14.84

Ханш буурсан үнэт цаас Үнэ % Өөрчлөлт
Зоос гоёл /ZOO/ 168,000 -13.85
Бөөний худалдаа /BHL/ 450 -5.60
Таван толгой /TTL/ 1,357 -2.37