Өнөөдөр 10,837 ширхэг хувьцаа арилжигдаж 201,847,871 төгрөгийн арилжаа хийгдлээ

(BDSEC)- 2016/08/26. Өнөөдөр 10 ХК-ийн 1,8 сая төгрөгийн үнийн дүн бүхий 8,809 ширхэг хувьцаа Засгийн Газрын бонд 199,9 сая төгрөгийн үнийн дүн бүхий 2,208 ширхэгээр тус тус арилжаалагдлаа. BDS индекс 0.00%-тай 2,730.00 нэгж, Топ 20 индекс 1.67%-иар буурч 11,949.00 нэгжид хүрсэн үзүүлэлттэй байна.

BDS болон Топ-20 индексийн бууралтанд индексийн сагсанд багтах УБ-БҮК /BUK/ 12.75% буурсан, Шивээ овоо /SHV/ 3.13% өссөн үзүүлэлтүүд нөлөөлжээ.

Арилжаанд хамгийн их үнийн дүнтэй арилжаалагдсан үнэт цаасанд АПУ /APU/ 0.6 сая төгрөг, Хөх ган /HGN/ 0.3 cая төгрөгөөр арилжаалагдсан нь тооцогдож байгаа бөгөөд эдгээр нь нийт үнийн дүнгийн 0.5%-ийг эзэлж байна.

Тоо ширхэгээр хамгийн их арилжигдсан үнэт цаас Хөх ган /HGN/ ХК-ийн хувьцаа байсан бөгөөд 6,400 ширхэг арилжигдсан байна.

ОНЦЛОХ ҮЗҮҮЛЭЛТ       

Идэвхитэй арилжигдсан үнэт цаас Үнэ Үнийн дүнгээр
АПУ /APU/ 409 613,500
Хөх ган /HGN/ 55 352,000
Талх чихэр /TCK/ 19,500 331,500
Ханш өссөн үнэт цаас Үнэ % Өөрчлөлт
Сүү /SUU/ 142 +1.36
Шарын гол /SHG/ 2,850 +0.35

Ханш буурсан үнэт цаас Үнэ % Өөрчлөлт
УБ-БҮК /BUK/ 349 -12.75
Шивээ овоо /SHV/ 2,906 -3.13
Улсын их дэлгүүр /UID/ 505 -1.94

Бонд Үнэ Тоо ширхэг
Засгийн Газрын үнэт цаас/ZGEB-BL-25/10/16-A0068-0

 

96,800

 

2,028