Өнөөдөр 11,214,172.20 төгрөгийн арилжаа хийгдлээ

(BDSEC)- 2016/08/04. Өнөөдөр 13 ХК-ийн 11.2 сая төгрөгийн үнийн дүн бүхий 19,451 ширхэг хувьцаа арилжаалагдлаа. Ханшийн хувьд 8 компанийн ханш өсч, 4 компанийн ханш унаж, 1 компанийн ханшид ямар нэгэн өөрчлөлт ороогүй байна. МSE ALL индекс 0.43%-аар өсч 882.45 нэгжид хүрсэн бол Топ 20 индекс 0.81%-aар өсч 12,741.22 нэгжид хүрсэн үзүүлэлттэй байна.

Арилжаанд хамгийн их үнийн дүнтэй арилжаалагдсан үнэт цаасанд АПУ /APU/ 5.99 сая төгрөг, Талх чихэр /TCK/ 1.79 cая төгрөгөөр арилжаалагдсан нь тооцогдож байна.

Тоо ширхэгээр хамгийн их арилжигдсан үнэт цаас АПУ  /APU/ ХК-ийн хувьцаа байсан бөгөөд 15,257 ширхэг арилжигдсан байна.

ОНЦЛОХ ҮЗҮҮЛЭЛТ       

Идэвхитэй арилжигдсан үнэт цаас Үнэ Үнийн дүнгээр
АПУ /APU/ 393.06 5,996,870
Талх чихэр /TCK/ 19,710 1,793,600
Таван толгой /TTL/ 1,404 704,808
Ханш өссөн үнэт цаас Үнэ % Өөрчлөлт
Дархан нэхий /NEH/ 20,180 +11.92
Сүү /SUU/ 148.94 +8.65
Нако түлш /NKT/ 179.5 +5.59
Ханш буурсан үнэт цаас Үнэ % Өөрчлөлт
АПУ /APU/ 393.06 -4.12
Говь /GOV/ 8,360 -1.65
Талх чихэр /TCK/ 19,710 -1.45