Өнөөдөр 12 ХК-ийн ханш өсч 31,277 ширхэг хувьцаа арилжигдлаа

(BDSEC)- 2016/06/30. Өнөөдөр 24 ХК-ийн 16,3 сая төгрөгийн үнийн дүн бүхий 31,277 ширхэг хувьцаа арилжигдлаа. BDS индекс 0.01%-иар өсч 1,669.00 нэгж, Топ 20 индекс 2.21%-иар өсч 12,274.00 нэгжид хүрсэн үзүүлэлттэй байна.

Арилжаанд хамгийн их үнийн дүнтэй арилжаалагдсан үнэт цаасанд Баянгол /BNG/ 3.9 сая төгрөг, Говь /GOV/ 2.2 cая төгрөгөөр арилжаалагдсан нь тооцогдож байгаа бөгөөд эдгээр нь нийт үнийн дүнгийн 37.9%-ийг эзэлж байна.

Тоо ширхэгээр хамгийн их арилжигдсан үнэт цаас Женко тур бюро /JTB/ ХК-ийн хувьцаа байсан бөгөөд 14,035 ширхэг арилжигдсан байна.

ОНЦЛОХ ҮЗҮҮЛЭЛТ       

Идэвхитэй арилжигдсан үнэт цаас Үнэ Үнийн дүнгээр
Баянгол /BNG/ 38,500 3,926,160
Говь /GOV/ 8,340 2,292,875
Таван толгой /TTL/ 1,430 2,290,880
Ханш өссөн үнэт цаас Үнэ % Өөрчлөлт
УБ БҮК /BUK/ 339.25 +15.00
Дархан хүнс /DHU/ 4,880 +14.82
Монголын цахилгаан холбоо /MCH/ 790 +14.49

Ханш буурсан үнэт цаас Үнэ % Өөрчлөлт
Хөх ган /HGN/ 59 -6.35
Монгол шевро /MVO/ 1,406 -5.00
Талх чихэр /TCK/ 18,600 -3.58