Өнөөдөр 15 ХК-ийн хувьцаа арилжигдаж 3 ХК-ийн ханш өслөө

(BDSEC)- 2016/07/22. Өнөөдөр 15 ХК-ийн 24,3 сая төгрөгийн үнийн дүн бүхий 69,326 ширхэг хувьцаа арилжигдлаа. BDS индекс 0.01%-иар буурч 2,867.00 нэгж, Топ 20 индекс 0.37%-иар буурч 12,710.00 нэгжид хүрсэн үзүүлэлттэй байна.

Арилжаанд хамгийн их үнийн дүнтэй арилжаалагдсан үнэт цаасанд АПУ /APU/ 8.6 сая төгрөг, Булган гурил тэжээл /GTJ/ 7.7 cая төгрөгөөр арилжаалагдсан нь тооцогдож байгаа бөгөөд эдгээр нь нийт үнийн дүнгийн 65.8%-ийг эзэлж байна.

Тоо ширхэгээр хамгийн их арилжигдсан үнэт цаас Женко тур бюро /JTB/ ХК-ийн хувьцаа байсан бөгөөд 20,166 ширхэг арилжигдсан байна.

ОНЦЛОХ ҮЗҮҮЛЭЛТ       

Идэвхитэй арилжигдсан үнэт цаас Үнэ Үнийн дүнгээр
АПУ /APU/ 440.8 8,613,579
Булган гурил тэжээл /GTJ/ 1,450 7,758,950
Говь /GOV/ 8,250 4,150,780
Ханш өссөн үнэт цаас Үнэ % Өөрчлөлт
Хөх ган /HGN/ 58.66 +6.46
МИК /MIK/ 12,500 +4.25
Улсын их дэлгүүр /UID/ 510 +0.38

Ханш буурсан үнэт цаас Үнэ % Өөрчлөлт
Нэхээсгүй эдлэл /NXE/ 1,300 -13.33
Женко тур бюро /JTB/ 70.11 -6.52
Багануур /BAN/ 2,650 -1.85