Өнөөдөр 15,452,097.00 төгрөгийн арилжаа хийгдлээ

(BDSEC)- 2016/08/08. Өнөөдөр 17 ХК-ийн 15.5 сая төгрөгийн үнийн дүн бүхий 113,254 ширхэг хувьцаа арилжаалагдлаа. МSE ALL индекс 0.34%-аар буурч 882.79 нэгжид хүрсэн бол Топ 20 индекс 0.28%-aар буурч 12,729.66 нэгжид хүрсэн үзүүлэлттэй байна.

Арилжаанд хамгийн их үнийн дүнтэй арилжаалагдсан үнэт цаасанд Говь /GOV/ 4.07 сая төгрөг, Хөхган /HGN/ 2.81 cая төгрөгөөр арилжаалагдсан нь тооцогдож байна.

Тоо ширхэгээр хамгийн их арилжигдсан үнэт цаас Хөхган /HGN/ ХК-ийн хувьцаа байсан бөгөөд 51,271 ширхэг арилжигдсан байна.

ОНЦЛОХ ҮЗҮҮЛЭЛТ       

Идэвхитэй арилжигдсан үнэт цаас Үнэ Үнийн дүнгээр
Говь /GOV/ 8,310 4,072,820
Хөхган /HGN/ 55 2,819,905
Женко тур бюро /JTB/ 73.53 2,500,000
Ханш өссөн үнэт цаас Үнэ % Өөрчлөлт
Женко тур бюро /JTB/ 73.53 +5.04
Фронтиер лэнд групп /MDR/ 450 +0,22
Ремикон/RMC/ 65 +0.15
Ханш буурсан үнэт цаас Үнэ % Өөрчлөлт
Шивээ Овоо /SHV/ 3,200 -10.21
Монгол шевро /MVO/ 1,300 -7.14
Сүү /SUU/ 144.07

-3.23