Өнөөдөр 158,578,383 төгрөгийн арилжаа хийгдлээ

(BDSEC)- 2016/08/25. Өнөөдөр 15 ХК-ийн 8,6 сая төгрөгийн үнийн дүн бүхий 14,770 ширхэг хувьцаа Засгийн Газрын бонд 149,8 сая төгрөгийн үнийн дүн бүхий 1,512 ширхэгээр тус тус арилжаалагдлаа. BDS индекс 0.48%-иар буурч 1,413.00 нэгж, Топ 20 индекс 0.56%-иар өсч 12,216.00 нэгжид хүрсэн үзүүлэлттэй байна.

BDS болон Топ-20 индексийн өсөлт бууралтанд индексийн сагсанд багтах Улсын их дэлгүүр /UID/ 4.42% буурсан, Шивээ овоо /SHV/ 3.27% өссөн үзүүлэлтүүд нөлөөлжээ.

Арилжаанд хамгийн их үнийн дүнтэй арилжаалагдсан үнэт цаасанд Гутал /GTL/ 4.4 сая төгрөг, АПУ /APU/ 1.3 cая төгрөгөөр арилжаалагдсан нь тооцогдож байгаа бөгөөд эдгээр нь нийт үнийн дүнгийн 3.6%-ийг эзэлж байна.

Тоо ширхэгээр хамгийн их арилжигдсан үнэт цаас АПУ /APU/ ХК-ийн хувьцаа байсан бөгөөд 3,195 ширхэг арилжигдсан байна.

ОНЦЛОХ ҮЗҮҮЛЭЛТ       

Идэвхитэй арилжигдсан үнэт цаас Үнэ Үнийн дүнгээр
Гутал /GTL/ 16,510 4,457,650
АПУ /APU/ 413.44 1,320,950
Фронтиер Лэнд Групп /MDR/ 440 880,000
Ханш өссөн үнэт цаас Үнэ % Өөрчлөлт
Шивээ овоо /SHV/ 3,000 +3.27
Адуун чулуун /ADL/ 1,420 +1.00
АПУ /APU/ 413.44 +0.96

Ханш буурсан үнэт цаас Үнэ % Өөрчлөлт
Улсын их дэлгүүр /UID/ 515 -4.42
Гутал /GTL/ 16,510 -4.01
Баян-Алдар /VIK/ 1,070 -2.73

Бонд Үнэ Тоо ширхэг
Засгийн Газрын үнэт цаас/ZGEB-BL-25/10/16-A0075-0

 

99,140

 

1,512