Өнөөдөр 17 хувьцаа арилжигдсанаас 4 хувьцааны ханш өсч 9 хувьцааны ханш бууран, 4 хувьцааны ханш тогтвортой байна

(BDSEC)- 2016/03/10 Өнөөдөр 17 ХК-ийн 11,6 сая төгрөгийн үнийн дүн бүхий 3,592 ширхэг үнэт цаас арилжаалагдлаа. BDS индекс 0.00% болж 2,542 нэгж, Топ 20 индекс 0.11%-иар өсч 11,439 нэгжид хүрсэн үзүүлэлттэй байна.

BDS болон Топ-20 индексийн өсөлтөнд индексийн сагсанд багтах Газар сүлжмэл /SUL/ 5.72% өссөн, Говь /GOV/ 0.37% өссөн үзүүлэлтүүд нөлөөлжээ.

Арилжаанд хамгийн их үнийн дүнтэй арилжаалагдсан үнэт цаасанд Апу /APU/ 2,6 сая төгрөг, Говь /GOV/ 2.5 cая төгрөгөөр арилжаалагдсан нь тооцогдож байгаа бөгөөд эдгээр нь нийт үнийн дүнгийн 44.7%-ийг эзэлж байна.

Тоо ширхэгээр хамгийн их арилжигдсан үнэт цаас Таван толгой /TTL/ ХК-ийн хувьцаа байсан бөгөөд 771 ширхэг арилжигдсан байна.

ОНЦЛОХ ҮЗҮҮЛЭЛТ       

Идэвхитэй арилжигдсан үнэт цаас Үнэ Үнийн дүнгээр
Апу /APU/ 3,660 2,679,080
Говь /GOV/ 8,230 2,510,750
Дархан нэхий /NEH/ 19,000 1,900,000
Ханш өссөн үнэт цаас Үнэ % Өөрчлөлт
Газар сүлжмэл /SUL/ 54,500 +5.72
Говь /GOV/ 8,230 +0.37
Женко тур бюро /JTB/ 87.89 +0.10
Ханш буурсан үнэт цаас Үнэ % Өөрчлөлт
Багануур /BAN/ 1,805 -10.47
Таван толгой /TTL/ 1,310 -7.03
Шивээ-овоо /SHV/ 2,891 -3.63