Өнөөдөр 18 хувьцаа арилжигдсанаас 10 хувьцааны ханш уналттай байна

(BDSEC)- 2016/03/02 Өнөөдөр 10 ХК-ийн 4,6 сая төгрөгийн үнийн дүн бүхий 2,557 ширхэг үнэт цаас арилжаалагдлаа. BDS индекс 0.41%-иар буурч 1,593 нэгж, Топ 20 индекс 0.01%-иар буурч 11,908 нэгжид хүрсэн үзүүлэлттэй байна.

BDS болон Топ-20 индексийн бууралтанд индексийн сагсанд багтах Дархан нэхий /NEH/ 14.98% буурсан, Багануур /BAN/ 5.91% буурсан үзүүлэлтүүд нөлөөлжээ.

Арилжаанд хамгийн их үнийн дүнтэй арилжаалагдсан үнэт цаасанд Апу /APU/ 3,3 сая төгрөг, Могойн гол /BDL/ 1.4 cая төгрөгөөр арилжаалагдсан нь тооцогдож байгаа бөгөөд эдгээр нь нийт үнийн дүнгийн 72.7%-ийг эзэлж байна.

Тоо ширхэгээр хамгийн их арилжигдсан үнэт цаас Мерекс /MRX/ ХК-ийн хувьцаа байсан бөгөөд 1,374 ширхэг арилжигдсан байна.

ОНЦЛОХ ҮЗҮҮЛЭЛТ       

Идэвхитэй арилжигдсан үнэт цаас Үнэ Үнийн дүнгээр
Апу /APU/ 3,732 3,362,200
Могойн гол /BDL/ 4,300 1,427,600
Говь /GOV/ 8,155 848,320
Ханш өссөн үнэт цаас Үнэ % Өөрчлөлт
Ремикон /RMC/ 54.9 +3.53
Талх чихэр /TCK/ 16,500 +2.48
     

Ханш буурсан үнэт цаас Үнэ % Өөрчлөлт
Дархан нэхий /NEH/ 20,440 -14.98
Багануур /BAN/ 2,211 -5.91
Монноос /MNS/ 1,851 -5.08