(BDSEC)- 2016/06/22. Өнөөдөр 21 ХК-ийн 64,9 сая төгрөгийн үнийн дүн бүхий 293,999 ширхэг хувьцаа арилжигдлаа. BDS индекс 0.00%-тай 1,631.00 нэгж, Топ 20 индекс 0.22%-иар өсч 11,961.00 нэгжид хүрсэн үзүүлэлттэй байна.
BDS болон Топ-20 индексийн өсөлтөнд индексийн сагсанд багтах Монгол савхи /UYN/ 14.66% өссөн, Хөх ган /HGN/ 14.55% өссөн үзүүлэлтүүд нөлөөлжээ.
Арилжаанд хамгийн их үнийн дүнтэй арилжаалагдсан үнэт цаасанд Сүү /SUU/ 31.4 сая төгрөг, АПУ /APU/ 10.5 cая төгрөгөөр арилжаалагдсан нь тооцогдож байгаа бөгөөд эдгээр нь нийт үнийн дүнгийн 64.64%-ийг эзэлж байна.
Тоо ширхэгээр хамгийн их арилжигдсан үнэт цаас Сүү /SUU/ ХК-ийн хувьцаа байсан бөгөөд 199,083 ширхэг арилжигдсан байна.
ОНЦЛОХ ҮЗҮҮЛЭЛТ
Идэвхитэй арилжигдсан үнэт цаас | Үнэ | Үнийн дүнгээр |
Сүү /SUU/ | 158.02 | 31,458,702 |
АПУ /APU/ | 450.78 | 10,500,909 |
Гермес центр /HRM/ | 135 | 6,764,030 |
Ханш өссөн үнэт цаас | Үнэ | % Өөрчлөлт |
Монгол савхи /UYN/ | 640 | +14.66 |
Хөх ган /HGN/ | 63 | +14.55 |
Таван толгой /TTL/ | 1,454 | +4.98 |
Ханш буурсан үнэт цаас | Үнэ | % Өөрчлөлт |
Багануур /BAN/ | 2,400 | -6.43 |
АПУ /APU/ | 450.78 | -5.50 |
Сүү /SUU/ | 158.02 | -2.38 |