(BDSEC)- 2016/06/21. Өнөөдөр 24 ХК-ийн 63,9 сая төгрөгийн үнийн дүн бүхий 240,082 ширхэг хувьцаа арилжигдлаа. BDS индекс 0.02%-иар өсч 1,629.00 нэгж, Топ 20 индекс 4.06%-иар өсч 11,935.00 нэгжид хүрсэн үзүүлэлттэй байна.
BDS болон Топ-20 индексийн өсөлтөнд индексийн сагсанд багтах БиДиСек /BDS/ 13.48% өссөн, Монгол савхи /UYN/ 11.61% өссөн үзүүлэлтүүд нөлөөлжээ.
Арилжаанд хамгийн их үнийн дүнтэй арилжаалагдсан үнэт цаасанд Сүү /SUU/ 30.6 сая төгрөг, АПУ /APU/ 20.7 cая төгрөгөөр арилжаалагдсан нь тооцогдож байгаа бөгөөд эдгээр нь нийт үнийн дүнгийн 80.04%-ийг эзэлж байна.
Тоо ширхэгээр хамгийн их арилжигдсан үнэт цаас Сүү /SUU/ ХК-ийн хувьцаа байсан бөгөөд 189,563 ширхэг арилжигдсан байна.
ОНЦЛОХ ҮЗҮҮЛЭЛТ
Идэвхитэй арилжигдсан үнэт цаас | Үнэ | Үнийн дүнгээр |
Сүү /SUU/ | 161.88 | 30,686,526 |
АПУ /APU/ | 477.04 | 20,786,873 |
Махимпекс /MMX/ | 2,523 | 2,787,500 |
Ханш өссөн үнэт цаас | Үнэ | % Өөрчлөлт |
БиДиСек /BDS/ | 1,810 | +13.48 |
Монгол савхи /UYN/ | 558.18 | +11.61 |
Женко тур бюро /JTB/ | 67.9 | +11.31 |
Ханш буурсан үнэт цаас | Үнэ | % Өөрчлөлт |
Бэрх Уул /BEU/ | 850 | -15.00 |
Э-Транс ложистикс /ETR/ | 89.7 | -9.39 |
Хасу-Мандал /HSR/ | 3,700 | -7.96 |