Өнөөдөр 3 хувьцааны ханш өсч 13 хувьцааны ханш уналттайгаар арилжигдлаа

(BDSEC)- 2016/03/02 Өнөөдөр 20 ХК-ийн 13,3 сая төгрөгийн үнийн дүн бүхий 7,383 ширхэг үнэт цаас арилжаалагдлаа. BDS индекс 0.63%-иар буурч 1,010 нэгж, Топ 20 индекс 0.06%-иар өсч 11,928 нэгжид хүрсэн үзүүлэлттэй байна.

BDS болон Топ-20 индексийн өсөлт бууралтанд индексийн сагсанд багтах Улсын их дэлгүүр /UID/ 2.71% өссөн, Монноос /MNS/ 6.11% буурсан үзүүлэлтүүд нөлөөлжээ.

Арилжаанд хамгийн их үнийн дүнтэй арилжаалагдсан үнэт цаасанд Апу /APU/ 4,7 сая төгрөг, Говь /GOV/ 3.0 cая төгрөгөөр арилжаалагдсан нь тооцогдож байгаа бөгөөд эдгээр нь нийт үнийн дүнгийн 57.85%-ийг эзэлж байна.

Тоо ширхэгээр хамгийн их арилжигдсан үнэт цаас Ремикон /RMC/ ХК-ийн хувьцаа байсан бөгөөд 3,196 ширхэг арилжигдсан байна.

ОНЦЛОХ ҮЗҮҮЛЭЛТ       

Идэвхитэй арилжигдсан үнэт цаас Үнэ Үнийн дүнгээр
Апу /APU/ 3,743 4,697,950
Говь /GOV/ 8,185 3,004,200
Гутал /GTL/ 15,830 1,709,640
Ханш өссөн үнэт цаас Үнэ % Өөрчлөлт
Улсын их дэлгүүр /UID/ 599 +2.71
Ремикон /RMC/ 53.03 +0.06
Гермес центр /HRM/ 135 +0.01

Ханш буурсан үнэт цаас Үнэ % Өөрчлөлт
Монноос /MNS/ 1,950 -6.11
Газар сүлжмэл /SUL/ 51,000 -3.77
Авто зам /AAR/ 7,000 -2.78