(BDSEC)- 2016/06/24. Өнөөдөр 22 ХК-ийн 12,2 сая төгрөгийн үнийн дүн бүхий 42,734 ширхэг хувьцаа Засгийн Газрын бонд 50,7 сая төгрөгийн үнийн дүн бүхий 533 ширхэгээр тус тус арилжаалагдлаа. BDS индекс 0.00%-тай 1,658.00 нэгж, Топ 20 индекс 0.40%-иар буурч 12,079.00 нэгжид хүрсэн үзүүлэлттэй байна.
Арилжаанд хамгийн их үнийн дүнтэй арилжаалагдсан үнэт цаасанд АПУ /APU/ 2.5 сая төгрөг, Баянгол /BNG/ 2.3 cая төгрөгөөр арилжаалагдсан нь тооцогдож байгаа бөгөөд эдгээр нь нийт үнийн дүнгийн 7.7%-ийг эзэлж байна.
Тоо ширхэгээр хамгийн их арилжигдсан үнэт цаас Женко тур бюро /JTB/ ХК-ийн хувьцаа байсан бөгөөд 23,393 ширхэг арилжигдсан байна.
ОНЦЛОХ ҮЗҮҮЛЭЛТ
Идэвхитэй арилжигдсан үнэт цаас | Үнэ | Үнийн дүнгээр |
АПУ /APU/ | 460 | 2,518,883 |
Баянгол /BNG/ | 38,000 | 2,356,000 |
Женко тур бюро /JTB/ | 66.1 | 1,528,368 |
Ханш өссөн үнэт цаас | Үнэ | % Өөрчлөлт |
Оллоо /OLL/ | 97 | +14.12 |
Монгол савхи /UYN/ | 810 | +14.08 |
Хишиг уул /HSX/ | 590 | +13.46 |
Ханш буурсан үнэт цаас | Үнэ | % Өөрчлөлт |
Женко тур бюро /JTB/ | 66.1 | -7.94 |
Гермес центр /HRM/ | 128 | -5.19 |
Ремикон /RMC/ | 59 | -0.17 |
Бонд | Үнэ | Тоо ширхэг |
Засгийн Газрын үнэт цаас/ZGEB-BL-/15/11/16-A0075-0 |
95,300 |
533 |