Өнөөдөр 7 компанийн ханш өсөлттэй хаагдлаа

(BDSEC)- 2017/01/16. Өнөөдөр 25 ХК-ийн 13,2 сая төгрөгийн үнийн дүн бүхий 27,186 ширхэг хувьцаа арилжигдлаа. BDS индекс 0.00%-тай 2,770.00 нэгж, Топ 20 индекс 0.20%-иар буурч 12,187.00 нэгжид хүрсэн үзүүлэлттэй байна.

BDS болон Топ-20 индексийн бууралтанд индексийн сагсанд багтах Бэрх Уул /BEU/ 14.91% буурсан, Монноос /MNH/ 14.58% буурсан үзүүлэлтүүд нөлөөлжээ.

Арилжаанд хамгийн их үнийн дүнтэй арилжаалагдсан үнэт цаасанд Баянгол зочид буудал /BNG/ 3.8 сая төгрөг, Махимпекс /MMX/ 2.9 cая төгрөгөөр арилжаалагдсан нь тооцогдож байгаа бөгөөд эдгээр нь нийт үнийн дүнгийн 51.09%-ийг эзэлж байна.

Тоо ширхэгээр хамгийн их арилжигдсан үнэт цаас Женко тур бюро /JTB/ ХК-ийн хувьцаа байсан бөгөөд 11,055 ширхэг арилжигдсан байна.

ОНЦЛОХ ҮЗҮҮЛЭЛТ       

Идэвхитэй арилжигдсан үнэт цаас Үнэ Үнийн дүнгээр
Баянгол зочид буудал /BNG/ 42,000 3,822,000
Махимпекс /MMX/ 2,700 2,959,200
Говь /GOV/ 10,200 1,737,010
Ханш өссөн үнэт цаас Үнэ % Өөрчлөлт
Адуун чулуун /ADL/ 1,794 +2.51
Говь /GOV/ 10,200 +1.08
Монголын цахилгаан холбоо /MCH/ 610 +1.02

Ханш буурсан үнэт цаас Үнэ % Өөрчлөлт
Бэрх Уул /BEU/ 685 -14.91
Монноос /MNH/ 4,100 -14.58
Хөх ган /HGN/ 63 -4.88