2015/12/18 АРИЛЖААНЫ МЭДЭЭ

(BDSEC)-2015/12/18. Өнөөдөр 10 ХК-ийн 3,6 сая төгрөгийн үнийн дүн бүхий 1,144 ширхэг үнэт цаас арилжаалагдлаа.BDS индекс 1.61%-иар буурч 2,832.89 нэгж, Топ 20 индекс 1.20%-иар буурч 12,240.52 нэгжид хүрсэн үзүүлэлттэй байна.

BDS болон Топ-20 индексийн бууралтанд индексийн сагсанд багтах Апу /APU/ 5.23% буурсан, Авто импекс /AOI/ 4.97%буурсан үзүүлэлтүүд нөлөөлжээ.

Арилжаанд хамгийн их үнийн дүнтэй арилжаалагдсан үнэт цаасанд Атар өргөө /ATR/ 1,6 сая төгрөг, Баянгол /BNG/ 1.5 cая төгрөгөөр арилжаалагдсан нь тооцогдож байгаа бөгөөд эдгээр нь нийт үнийн дүнгийн 73.2%-ийг эзэлж байна.

Тоо ширхэгээр хамгийн их арилжигдсан үнэт цаас Гермес центр /HRM/ ХК-ийн хувьцаа байсан бөгөөд 813 ширхэг арилжигдсан байна.

ОНЦЛОХ ҮЗҮҮЛЭЛТ

Идэвхитэй арилжигдсан үнэт цаас Үнэ Үнийн дүнгээр
Атар өргөө /ATR/ 65,000 1,625,000
Баянгол /BNG/ 40,800 1,020,000
Таван толгой /TTL/ 2,950 236,000
Ханш өссөн үнэт цаас Үнэ % Өөрчлөлт
Тээвэр дархан /TEE/ 14,000 +6.71
Гермес центр /HRM/ 122.01 +0.01

 

Ханш буурсан үнэт цаас Үнэ % Өөрчлөлт
Апу /APU/ 3,550 -5.23
Авто импекс /AOI/ 2,160 -4.97
Гутал /GTL/ 17,030 -0.12