2016/01/25 Арилжааны мэдээ

(BDSEC)- 2016/01/22. Өнөөдөр 23 ХК-ийн 80,5 сая төгрөгийн үнийн дүн бүхий 106,737 ширхэг үнэт цаас арилжаалагдлаа. BDS индекс 0.01%-иар буурч 2,738 нэгж, Топ 20 индекс 2.54%-иар өсч 11,874 нэгжид хүрсэн үзүүлэлттэй байна.

BDS болон Топ-20 индексийн бууралтанд индексийн сагсанд багтах УБ-БҮК /BUK/ 13.79% буурсан, Апу /APU/ 6.35% буурсан үзүүлэлтүүд нөлөөлжээ.

Арилжаанд хамгийн их үнийн дүнтэй арилжаалагдсан үнэт цаасанд Дархан нэхий /NEH/ 34,0 сая төгрөг, Монгол шуудан /MNP/ 28.8 cая төгрөгөөр арилжаалагдсан нь тооцогдож байгаа бөгөөд эдгээр нь нийт үнийн дүнгийн 78.03%-ийг эзэлж байна.

Тоо ширхэгээр хамгийн их арилжигдсан үнэт цаас Монгол шуудан /MNP/ ХК-ийн хувьцаа байсан бөгөөд 92,224 ширхэг арилжигдсан байна.

ОНЦЛОХ ҮЗҮҮЛЭЛТ       

Идэвхитэй арилжигдсан үнэт цаас Үнэ Үнийн дүнгээр
Дархан нэхий /NEH/ 18,200 34,017,800
Монгол шуудан /MNP/ 312.48 28,817,870
Апу /APU/ 3,512 11,984,350
Ханш өссөн үнэт цаас Үнэ % Өөрчлөлт
Техник импорт /TEX/ 1,845 +14.95
Монгол шуудан /MNP/ 312.48 +11.40
Сүү /SUU/ 105,000 +5.00

 

Ханш буурсан үнэт цаас Үнэ % Өөрчлөлт
УБ-БҮК /BUK/ 25,000 -13.79
Апу /APU/ 3,512 -6.35
Махимпекс /MMX/ 2,835 -5.50