2016/01/26 Арилжааны мэдээ

(BDSEC)- 2016/01/26. Өнөөдөр 17 ХК-ийн 53,8 сая төгрөгийн үнийн дүн бүхий 83,225 ширхэг үнэт цаас арилжаалагдлаа. BDS индекс 0.69%-иар буурсан 848 нэгж, Топ 20 индекс 1.49%-иар буурсан 11,697 нэгжид хүрсэн үзүүлэлттэй байна.

BDS болон Топ-20 индексийн бууралтанд индексийн сагсанд багтах БиДиСек /BDS/ 14.90% буурсан, Оллоо /OLL/ 12.11% буурсан үзүүлэлтүүд нөлөөлжээ.

Арилжаанд хамгийн их үнийн дүнтэй арилжаалагдсан үнэт цаасанд Монгол шуудан /MNP/ 24,5 сая төгрөг, Монгол нэхмэл /MNH/ 5.6 cая төгрөгөөр арилжаалагдсан нь тооцогдож байгаа бөгөөд эдгээр нь нийт үнийн дүнгийн 55.6%-ийг эзэлж байна.

Тоо ширхэгээр хамгийн их арилжигдсан үнэт цаас Монгол шуудан /MNP/ ХК-ийн хувьцаа байсан бөгөөд 75,420 ширхэг арилжигдсан байна.

ОНЦЛОХ ҮЗҮҮЛЭЛТ       

Идэвхитэй арилжигдсан үнэт цаас Үнэ Үнийн дүнгээр
Монгол шуудан /MNP/ 321.68 24,260,894
Монгол нэхмэл /MNH/ 5,200 5,636,800
Сүү /SUU/ 105,000 840,000
Ханш өссөн үнэт цаас Үнэ % Өөрчлөлт
Махимпекс /MMX/ 2,950 +4.06
Монгол шуудан /MNP/ 321.68 +2.94
Багануур /BAN/ 2,465 +0.20

 

Ханш буурсан үнэт цаас Үнэ % Өөрчлөлт
БиДиСек /BDS/ 1,650 -14.90
Оллоо /OLL/ 79.1 -12.11
Талх чихэр /TTL/ 2,760 -2.50