2016/01/27 Арилжааны мэдээ

(BDSEC)- 2016/01/27. Өнөөдөр 13 ХК-ийн 198,7 сая төгрөгийн үнийн дүн бүхий 82,718 ширхэг үнэт цаас арилжаалагдлаа. BDS индекс 0.00%-ийн үзүүлэлттэй 2,693 нэгж, Топ 20 индекс 0.53%-иар өсч 11,759 нэгжид хүрсэн үзүүлэлттэй байна.

BDS болон Топ-20 индексийн өсөлтөнд индексийн сагсанд багтах Авто импекс /AOI/ 12.97% өссөн, Улсын их дэлгүүр /UID/ 12.00% өссөн үзүүлэлтүүд нөлөөлжээ.

Арилжаанд хамгийн их үнийн дүнтэй арилжаалагдсан үнэт цаасанд Монгол шуудан /MNP/ 22,1 сая төгрөг, Апу /APU/ 5.2 cая төгрөгөөр арилжаалагдсан нь тооцогдож байгаа бөгөөд эдгээр нь нийт үнийн дүнгийн 13.8%-ийг эзэлж байна.

Тоо ширхэгээр хамгийн их арилжигдсан үнэт цаас Монгол шуудан /MNP/ ХК-ийн хувьцаа байсан бөгөөд 76,917 ширхэг арилжигдсан байна.

ОНЦЛОХ ҮЗҮҮЛЭЛТ       

Идэвхитэй арилжигдсан үнэт цаас Үнэ Үнийн дүнгээр
Монгол шуудан /MNP/ 287.71 22,130,037
Апу /APU/ 3,493 5,232,603
Гутал /GTL/ 15,520 1,800,320
Ханш өссөн үнэт цаас Үнэ % Өөрчлөлт
Авто импекс /AOI/ 2,300 +12.97
Улсын их дэлгүүр /UID/ 595.77 +12.00
Апу /APU/ 3,493 +0.37

 

Ханш буурсан үнэт цаас Үнэ % Өөрчлөлт
Могойн гол /BDL/ 4,350 -14.71
Монгол шевро /MVO/ 2,479 -14.52
Монгол шуудан /MNP/ 287.71 -10.56