2016/01/29 Арилжааны мэдээ

BDSEC 2016/01/29. Өнөөдөр 23 ХК-ийн 20,2 сая төгрөгийн үнийн дүн бүхий 18,675 ширхэг үнэт цаас арилжаалагдлаа. BDS индекс 0.00%-ийн үзүүлэлттэй 2,678 нэгж, Топ 20 индекс 0.79%-иар өчс 11,740 нэгжид хүрсэн үзүүлэлттэй байна.

BDS болон Топ-20 индексийн өсөлтөнд индексийн сагсанд багтах Фронтиер Лэнд Групп /MDR/ 15.00% өссөн, УБ-БҮК /BUK/ 14.96% өссөн үзүүлэлтүүд нөлөөлжээ.

Арилжаанд хамгийн их үнийн дүнтэй арилжаалагдсан үнэт цаасанд Апу /APU/ 10,2 сая төгрөг, Монгол шуудан /MNP/ 1.9 cая төгрөгөөр арилжаалагдсан нь тооцогдож байгаа бөгөөд эдгээр нь нийт үнийн дүнгийн 60.6%-ийг эзэлж байна.

Тоо ширхэгээр хамгийн их арилжигдсан үнэт цаас Монгол шуудан /MNP/ ХК-ийн хувьцаа байсан бөгөөд 7,010 ширхэг арилжигдсан байна.

ОНЦЛОХ ҮЗҮҮЛЭЛТ       

Идэвхитэй арилжигдсан үнэт цаас Үнэ Үнийн дүнгээр
Апу /APU/ 3,440 10,216,000
Монгол шуудан /MNP/ 284.99 1,997,800
Говь /GOV/ 8,100 737,100
Ханш өссөн үнэт цаас Үнэ % Өөрчлөлт
Фронтиер Лэнд Групп /MDR/ 529 +15.00
УБ-БҮК /BUK/ 28,740 +14.96
Дархан нэхий /NEH/ 19,000 +5.56

 

Ханш буурсан үнэт цаас Үнэ % Өөрчлөлт
Монинжбар /MIB/ 130.05 -15.00
Еврофё Азиа /SOI/ 2,094 -14.53
Увс чацаргана /CHR/ 812 -14.53