2016/02/01 Арилжааны мэдээ

(BDSEC)- 2016/02/01. Өнөөдөр 18 ХК-ийн 2,5 тэр бум төгрөгийн үнийн дүн бүхий 52,056 ширхэг үнэт цаас арилжаалагдлаа. BDS индекс 0.00%-ийн үзүүлэлттэй 2,673 нэгж, Топ 20 индекс 0.49%-иар буурч 11,682 нэгжид хүрсэн үзүүлэлттэй байна.

BDS болон Топ-20 индексийн бууралтанд индексийн сагсанд багтах Шивээ овоо /SHV/ 5.56% буурсан, Адуун чулуун /ADL/ 5.25% буурсан үзүүлэлтүүд нөлөөлжээ.

Арилжаанд хамгийн их үнийн дүнтэй арилжаалагдсан үнэт цаасанд Апу /APU/ 14,8 сая төгрөг, Монголын цахилгаан холбоо /MCH/ 7.4 cая төгрөгөөр арилжаалагдсан нь тооцогдож байгаа бөгөөд эдгээр нь нийт үнийн дүнгийн 67.1%-ийг эзэлж байна.

Тоо ширхэгээр хамгийн их арилжигдсан үнэт цаас Монголын цахилгаан холбоо /MCH/ ХК-ийн хувьцаа байсан бөгөөд 10,464 ширхэг арилжигдсан байна.

ОНЦЛОХ ҮЗҮҮЛЭЛТ       

Идэвхитэй арилжигдсан үнэт цаас Үнэ Үнийн дүнгээр
Апу /APU/ 3,389 14,799,772
Монголын цахилгаан холбоо /MCH/ 704.02 7,366,870
Сүү /SUU/ 107,300 6,007,000
Ханш өссөн үнэт цаас Үнэ % Өөрчлөлт
Ремикон /RMC/ 51.7 +11.86
Сүү /SUU/ 107,300 +2.19
Гутал /GTL/ 15,810 +1.87

 

Ханш буурсан үнэт цаас Үнэ % Өөрчлөлт
Шивээ овоо /SHV/ 3,400 -5.56
Адуун чулуун /ADL/ 1,208 -5.25
Монгол шуудан /MNP/ 280 -1.75