2016/02/03 Арилжааны мэдээ

(BDSEC)- 2016/02/03. Өнөөдөр 16 ХК-ийн 57 сая төгрөгийн үнийн дүн бүхий 22,103 ширхэг үнэт цаас арилжаалагдлаа. BDS индекс 0.00%-ийн үзүүлэлттэй 2,646 нэгж, Топ 20 индекс 1.23%-иар өсч 11,779 нэгжид хүрсэн үзүүлэлттэй байна.

BDS болон Топ-20 индексийн өсөлтөнд индексийн сагсанд багтах Сүү /SUU/ 14.50% өссөн, Апу /APU/ 6.46% өссөн үзүүлэлтүүд нөлөөлжээ.

Арилжаанд хамгийн их үнийн дүнтэй арилжаалагдсан үнэт цаасанд Апу /APU/ 36,4 сая төгрөг, Тээвэр дархан /TEE/ 8.1 cая төгрөгөөр арилжаалагдсан нь тооцогдож байгаа бөгөөд эдгээр нь нийт үнийн дүнгийн 79.4%-ийг эзэлж байна.

Тоо ширхэгээр хамгийн их арилжигдсан үнэт цаас Апу /APU/ ХК-ийн хувьцаа байсан бөгөөд 10,048ширхэг арилжигдсан байна.

ОНЦЛОХ ҮЗҮҮЛЭЛТ       

Идэвхитэй арилжигдсан үнэт цаас Үнэ Үнийн дүнгээр
Апу /APU/ 3,400 36,401,220
Тээвэр дархан /TEE/ 14,500 8,178,000
Сүү /SUU/ 139,800 7,267,800
Ханш өссөн үнэт цаас Үнэ % Өөрчлөлт
Сүү /SUU/ 139,800 +14.50
Апу /APU/ 3,400 +6.46
Мерекс /MRX/ 70 +2.79

 

Ханш буурсан үнэт цаас Үнэ % Өөрчлөлт
Женко тур бюро /JTB/ 72 -2.70
Таван толгой /TTL/ 2,500 -1.69
Монгол шуудан /MNP/ 280.05 -1.08