2016/02/04 Арилжааны мэдээ

(BDSEC)- 2016/02/04. Өнөөдөр 17 ХК-ийн 156,6 сая төгрөгийн үнийн дүн бүхий 27,292 ширхэг үнэт цаас арилжаалагдлаа. BDS индекс 0.00%-ийн үзүүлэлттэй 2,708 нэгж, Топ 20 индекс 0.07%-иар өсч 11,787 нэгжид хүрсэн үзүүлэлттэй байна.

BDS болон Топ-20 индексийн өсөлтөнд индексийн сагсанд багтах Монгол шуудан /MNP/ 10.34% өссөн, Сүү /SUU/ 4.65% өссөн үзүүлэлтүүд нөлөөлжээ.

Арилжаанд хамгийн их үнийн дүнтэй арилжаалагдсан үнэт цаасанд Апу /APU/ 87 сая төгрөг, Сүү /SUU/ 3.8 cая төгрөгөөр арилжаалагдсан нь тооцогдож байгаа бөгөөд эдгээр нь нийт үнийн дүнгийн 93.8%-ийг эзэлж байна.

Тоо ширхэгээр хамгийн их арилжигдсан үнэт цаас Апу /APU/ ХК-ийн хувьцаа байсан бөгөөд 23,396 ширхэг арилжигдсан байна.

ОНЦЛОХ ҮЗҮҮЛЭЛТ       

Идэвхитэй арилжигдсан үнэт цаас Үнэ Үнийн дүнгээр
Апу /APU/ 3,719 87,015,700
Сүү /SUU/ 146,300 3,805,000
Талх чихэр /TCK/ 15,650 3,521,000
Ханш өссөн үнэт цаас Үнэ % Өөрчлөлт
Сүү /SUU/ 139,800 +14.50
Апу /APU/ 3,400 +6.46
Мерекс /MRX/ 70 +2.79

 

Ханш буурсан үнэт цаас Үнэ % Өөрчлөлт
Ариг гал /EER/ 2,100 -4.55
Ган хийц /GHC/ 18,000 -2.44
Хай би ойл /HBO/ 410 -2.38