2016/02/05 Арилжааны мэдээ

(BDSEC)- 2016/02/05. Өнөөдөр 26 ХК-ийн 427,4 сая төгрөгийн үнийн дүн бүхий 193,497 ширхэг үнэт цаас арилжаалагдлаа. BDS индекс 0.00%-ийн үзүүлэлттэй 2,774 нэгж, Топ 20 индекс 1.73%-иар өсч 11,991 нэгжид хүрсэн үзүүлэлттэй байна.

BDS болон Топ-20 индексийн өсөлтөнд индексийн сагсанд багтах Э-Транс ложистикс /ETR/ 8.91% өссөн, УБ-БҮК /BUK/ 4.38% өссөн үзүүлэлтүүд нөлөөлжээ.

Арилжаанд хамгийн их үнийн дүнтэй арилжаалагдсан үнэт цаасанд Апу /APU/ 142,7 сая төгрөг, Сүү /SUU/ 3.0 cая төгрөгөөр арилжаалагдсан нь тооцогдож байгаа бөгөөд эдгээр нь нийт үнийн дүнгийн 89.2%-ийг эзэлж байна.

Тоо ширхэгээр хамгийн их арилжигдсан үнэт цаас Апу /APU/ ХК-ийн хувьцаа байсан бөгөөд 37,738 ширхэг арилжигдсан байна.

ОНЦЛОХ ҮЗҮҮЛЭЛТ       

Идэвхитэй арилжигдсан үнэт цаас Үнэ Үнийн дүнгээр
Апу /APU/ 3,783 142,757,130
Сүү /SUU/ 150,000 3,000,000
Баянгол /BNG/ 45,000 2,565,000
Ханш өссөн үнэт цаас Үнэ % Өөрчлөлт
Э-Транс ложистикс /ETR/ 110 +8.91
УБ-БҮК /BUK/ 30,000 +4.38
Талх чихэр /TCK/ 16,150 +3.19

 

Ханш буурсан үнэт цаас Үнэ % Өөрчлөлт
Фронтиер Лэнд Групп /MDR/ 455 -13.99
Монноос /MNS/ 2,077 -3.40
Монгол шуудан /MNP/ 300 -2.92