2016/02/15 Арилжааны мэдээ

(BDSEC)- 2016/02/15. Өнөөдөр 16 ХК-ийн 37,8 сая төгрөгийн үнийн дүн бүхий 7,120 ширхэг үнэт цаас арилжаалагдлаа. BDS индекс 0.00%-ийн үзүүлэлттэй 2,636 нэгж, Топ 20 индекс 2.67%-иар өсч 11,791 нэгжид хүрсэн үзүүлэлттэй байна.

BDS болон Топ-20 индексийн өсөлтөнд индексийн сагсанд багтах Газар сүлжмэл /SUL/ 14.90% өссөн, Материалимпекс /MIE/ 14.15% өссөн үзүүлэлтүүд нөлөөлжээ.

Арилжаанд хамгийн их үнийн дүнтэй арилжаалагдсан үнэт цаасанд Говь /GOV/ 16,9 сая төгрөг, Сүү /SUU/ 8.6 cая төгрөгөөр арилжаалагдсан нь тооцогдож байгаа бөгөөд эдгээр нь нийт үнийн дүнгийн 67.7%-ийг эзэлж байна.

Тоо ширхэгээр хамгийн их арилжигдсан үнэт цаас Говь /GOV/ ХК-ийн хувьцаа байсан бөгөөд 2,093 ширхэг арилжигдсан байна.

ОНЦЛОХ ҮЗҮҮЛЭЛТ       

Идэвхитэй арилжигдсан үнэт цаас Үнэ Үнийн дүнгээр
Говь /GOV/ 8,100 16,966,300
Сүү /SUU/ 152,400 8,685,000
Таван толгой /TTL/ 2,100 4,065,600
Ханш өссөн үнэт цаас Үнэ % Өөрчлөлт
Газар сүлжмэл /SUL/ 57,450 +14.90
Материалимпекс /MIE/ 10,650 +14.15
Апу /APU/ 3,689 +13.44

 

Ханш буурсан үнэт цаас Үнэ % Өөрчлөлт
Шивээ овоо /SHV/ 3,290 -3.24
Шарын гол /SHG/ 3,400 -2.88
Ремикон /RMC/ 53.8 -2.00