2016/02/17 Арилжааны мэдээ

(BDSEC)- 2016/02/17. Өнөөдөр 22 ХК-ийн 19,9 сая төгрөгийн үнийн дүн бүхий 16,238 ширхэг үнэт цаас арилжаалагдлаа. BDS индекс 0.65%-иар буурч 2,723 нэгж, Топ 20 индекс 0.07%-иар буурч 11,756 нэгжид хүрсэн үзүүлэлттэй байна.

BDS болон Топ-20 индексийн бууралтанд индексийн сагсанд багтах Газар сүлжмэл /SUL/ 3.51% буурсан, Талх чихэр /TCK/  2.97% буурсан үзүүлэлтүүд нөлөөлжээ.

Арилжаанд хамгийн их үнийн дүнтэй арилжаалагдсан үнэт цаасанд Сүү /SUU/ 4,9 сая төгрөг, Монгол шуудан /MNP/ 3.7 cая төгрөгөөр арилжаалагдсан нь тооцогдож байгаа бөгөөд эдгээр нь нийт үнийн дүнгийн 44.12%-ийг эзэлж байна.

Тоо ширхэгээр хамгийн их арилжигдсан үнэт цаас Монгол шуудан /MNP/ ХК-ийн хувьцаа байсан бөгөөд 11,985 ширхэг арилжигдсан байна.

ОНЦЛОХ ҮЗҮҮЛЭЛТ       

Идэвхитэй арилжигдсан үнэт цаас Үнэ Үнийн дүнгээр
Сүү /SUU/ 153,300 4,906,000
Монгол шуудан /MNP/ 314.76 3,772,415
УБ-БҮК /BUK/ 30,000 2,190,000
Ханш өссөн үнэт цаас Үнэ % Өөрчлөлт
Материалимпекс /MIE/ 11,990 +13.43
Говь /GOV/ 8,355 +3.08
Монголын цахилгаан холбоо /MCH/ 759.83 +2.62

 

Ханш буурсан үнэт цаас Үнэ % Өөрчлөлт
Газар сүлжмэл /SUL/ 55,000 -3.51
Талх чихэр /TCK/ 16,010 -2.97
Таван толгой /TTL/ 2,046 -2.57