2016/03/04 Арилжааны мэдээ

(BDSEC)- 2016/03/04 Өнөөдөр 18 ХК-ийн 10,8 сая төгрөгийн үнийн дүн бүхий 3,852 ширхэг үнэт цаас арилжаалагдлаа. BDS индекс 0.01%-иар буурч 2,633 нэгж, Топ 20 индекс 0.59%-иар буурч 11,701 нэгжид хүрсэн үзүүлэлттэй байна.

BDS болон Топ-20 индексийн бууралтанд индексийн сагсанд багтах Таван толгой /TTL/ 9.43% буурсан, Адуун чулуун /ADL/ 9.11% буурсан үзүүлэлтүүд нөлөөлжээ.

Арилжаанд хамгийн их үнийн дүнтэй арилжаалагдсан үнэт цаасанд Говь /GOV/ 3,6 сая төгрөг, Газар сүлжмэл /SUL/ 2.9 cая төгрөгөөр арилжаалагдсан нь тооцогдож байгаа бөгөөд эдгээр нь нийт үнийн дүнгийн 60.6%-ийг эзэлж байна.

Тоо ширхэгээр хамгийн их арилжигдсан үнэт цаас Хөх ган /HGN/ ХК-ийн хувьцаа байсан бөгөөд 1,000 ширхэг арилжигдсан байна.

ОНЦЛОХ ҮЗҮҮЛЭЛТ       

Идэвхитэй арилжигдсан үнэт цаас Үнэ Үнийн дүнгээр
Говь /GOV 8,130 3,625,960
Газар сүлжмэл /SUL/ 54,150 2,977,350
Апу /APU/ 3,750 1,507,450
Ханш өссөн үнэт цаас Үнэ % Өөрчлөлт
Газар сүлжмэл /SUL/ 54,150 +6.18
Махимпекс /MMX/ 2,950 +1.69
Апу /APU/ 3,750 +0.48

 

Ханш буурсан үнэт цаас Үнэ % Өөрчлөлт
Таван толгой /TTL/ 1,632 -9.43
Адуун чулуун /ADL/ 1,137 -9.11
Бэрх уул /BEU/ 1,519 -7.94