2016/03/07 Арилжааны мэдээ

(BDSEC)- 2016/03/07 Өнөөдөр 13 ХК-ийн 5,2 сая төгрөгийн үнийн дүн бүхий 6,348 ширхэг үнэт цаас арилжаалагдлаа. BDS индекс 0.11%-иар буурч 2,340 нэгж, Топ 20 индекс 1.53%-иар буурч 11,523 нэгжид хүрсэн үзүүлэлттэй байна.

BDS болон Топ-20 индексийн бууралтанд индексийн сагсанд багтах Шарын гол /SHG/ 10.72% буурсан, Сүү /SUU/ 5.29% буурсан үзүүлэлтүүд нөлөөлжээ.

Арилжаанд хамгийн их үнийн дүнтэй арилжаалагдсан үнэт цаасанд Таван толгой /TTL/ 2,3 сая төгрөг, Махимпекс /MMX/ 1.0 cая төгрөгөөр арилжаалагдсан нь тооцогдож байгаа бөгөөд эдгээр нь нийт үнийн дүнгийн 65.3%-ийг эзэлж байна.

Тоо ширхэгээр хамгийн их арилжигдсан үнэт цаас Хөх ган /HGN/ ХК-ийн хувьцаа байсан бөгөөд 1,960 ширхэг арилжигдсан байна.

ОНЦЛОХ ҮЗҮҮЛЭЛТ       

Идэвхитэй арилжигдсан үнэт цаас Үнэ Үнийн дүнгээр
Таван толгой /TTL/ 1,583 2,390,000
Махимпекс /MMX/ 2,930 1,060,660
Апу /APU/ 3,680 960,480
Ханш өссөн үнэт цаас Үнэ % Өөрчлөлт
Оллоо /OLL/ 95 +5.67
Гермес центр /HRM/ 138.86 +2.86
     

Ханш буурсан үнэт цаас Үнэ % Өөрчлөлт
Шарын гол /SHG/ 2,991 -10.72
Сүү /SUU/ 120,000 -5.29
Таван толгой /TTL/ 1,583 -3.00