2016/03/11 Арилжааны мэдээ

(BDSEC)- 2016/03/07 Өнөөдөр 23 ХК-ийн 12,3 сая төгрөгийн үнийн дүн бүхий 7,168 ширхэг үнэт цаас арилжаалагдлаа. BDS индекс 0.11%-иар буурч 2,501 нэгж, Топ 20 индекс 0.73%-иар буурч 11,343 нэгжид хүрсэн үзүүлэлттэй байна.

BDS болон Топ-20 индексийн бууралтанд индексийн сагсанд багтах Улсын их дэлгүүр /UID/ 8.22% буурсан, Газар сүлжмэл /SUL/ 4.95% буурсан үзүүлэлтүүд нөлөөлжээ.

Арилжаанд хамгийн их үнийн дүнтэй арилжаалагдсан үнэт цаасанд Апу /APU/ 4,1 сая төгрөг, Таван толгой /TTL/ 3.9 cая төгрөгөөр арилжаалагдсан нь тооцогдож байгаа бөгөөд эдгээр нь нийт үнийн дүнгийн 65.7%-ийг эзэлж байна.

Тоо ширхэгээр хамгийн их арилжигдсан үнэт цаас Таван толгой /TTL/ ХК-ийн хувьцаа байсан бөгөөд 3,138 ширхэг арилжигдсан байна.

ОНЦЛОХ ҮЗҮҮЛЭЛТ       

Идэвхитэй арилжигдсан үнэт цаас Үнэ Үнийн дүнгээр
Апу /APU/ 3,650 4,164,650
Таван толгой /TTL/ 1,264 3,965,030
Газар сүлжмэл /SUL/ 51,800 931,950
Ханш өссөн үнэт цаас Үнэ % Өөрчлөлт
Сор /SOR/ 1,819 +14.47
Ремикон /RMC/ 59.99 +13.19
Улаанбаатар хивс /UBH/ 15,990 +6.60
Ханш буурсан үнэт цаас Үнэ % Өөрчлөлт
Улсын их дэлгүүр /UID/ 550.02 -8.22
Газар сүлжмэл /SUL/ 51,800 -4.95
Женко тур бюро /JTB/ 83.9 -4.54