2016/06/23 Арилжааны мэдээ

(BDSEC)- 2016/06/23. Өнөөдөр 21 ХК-ийн 14,9 сая төгрөгийн үнийн дүн бүхий 49,965 ширхэг хувьцаа Засгийн Газрын бонд 4,2 сая төгрөгийн үнийн дүн бүхий 45 ширхэгээр тус тус арилжаалагдлаа. BDS индекс 0.01%-иар өсч 1,653.00 нэгж, Топ 20 индекс 1.39%-иар буурч 12,128.00 нэгжид хүрсэн үзүүлэлттэй байна.

BDS болон Топ-20 индексийн өсөлтөнд индексийн сагсанд багтах Монгол савхи /UYN/ 10.94% өссөн, Шивээ овоо /SHV/ 10.67% өссөн үзүүлэлтүүд нөлөөлжээ.

Арилжаанд хамгийн их үнийн дүнтэй арилжаалагдсан үнэт цаасанд Сүү /SUU/ 5,9 сая төгрөг, АПУ /APU/ 2,5 cая төгрөгөөр арилжаалагдсан нь тооцогдож байгаа бөгөөд эдгээр нь нийт үнийн дүнгийн 44.1%-ийг эзэлж байна.

Тоо ширхэгээр хамгийн их арилжигдсан үнэт цаас Сүү /SUU/ ХК-ийн хувьцаа байсан бөгөөд 40,005 ширхэг арилжигдсан байна.

ОНЦЛОХ ҮЗҮҮЛЭЛТ       

Идэвхитэй арилжигдсан үнэт цаас Үнэ Үнийн дүнгээр
Сүү /SUU/ 149.26 5,971,021
АПУ /APU/ 458.88 2,526,118
Таван толгой /TTL/ 1,450 971,500
Ханш өссөн үнэт цаас Үнэ % Өөрчлөлт
Монгол савхи /UYN/ 710 +10.94
Шивээ овоо /SHV/ 2,656 +10.67
Дархан нэхий /NEH/ 16,300 +10.06

Ханш буурсан үнэт цаас Үнэ % Өөрчлөлт
Булган гурил тэжээл /GTJ/ 1,450 -12.65
Материалимпекс /MIE/ 9,010 -10.97
Сүү /SUU/ 149.26 -5.54

Бонд Үнэ Тоо ширхэг
ZGEB-BL-15/11/16-A0075-0 95,270 45