
39 долоо хоног буюу 9 сарын хугацаатай, жилийн 13.524 хувийн хүүтэй ЗГ-ийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниудаар дамжуулан авч байгаа бөгөөд 5 дүгээр сарын 30-нд арилжаа явагдана.
ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААСНЫ ТОВЧ МЭДЭЭЛЭЛ /39 долоо хоногтой /
- 1. Үнэт цаас гаргагчийн нэр: Монгол Улсын Сангийн яам
2. Үнэт цаасны санал болгох хүрээ: Олон нийтэд санал болгох
3. Нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг
4. Нийт гаргах тоо: 260,000 ширхэг - 5 . Хямдруулсан үнэ: 90,814.00 ₮
Тоо хэмжээ /ширхэг/ |
Үнийн дүн /тэрбум төгрөг/ |
Хугацаа /7 хоног/ | Хүү төлөгдөх хэлбэр | Жилийн хүүгийн хэмжээ (хувь) |
Хямдруулсан үнэ |
Арилжаа явагдах өдөр | Бондын хугацаа дуусах огноо |
260,000 | 26.0 | 39 | Хямдруулалттай | 13.524% | 90,814.00 | 2017.05.30 | 2018.02.27 |
Эх сурвалж: Монголын Хөрөнгийн бирж