2017 ОНЫ 50 ДАХЬ ДОЛОО ХОНОГИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ

2017 оны 50 дахь долоо хоногт Монголын хөрөнгийн биржээр нийт 1.56 тэрбум төгрөгийн үнэт цаасны арилжаа явагдлаа. Нийт 69 компанийн 2,927,385 ширхэг хувьцаа 1,548,896,540.46 төгрөгөөр арилжаалагдсан байна. Хамгийн их өсөлттэй хувьцаагаар Хүннү менежмент (HBZ) 32.15% өсч 11.55 төгрөг, Материал импекс (MIE) 21.86% өсч 21.86 төгрөгт тус тус хүрч хаагдлаа. Хамгийн их бууралттай хувьцаагаар Увс чацаргана (CHR) 15.00% буурч 1,020 төгрөг, Нэхээсгүй эдлэл (NXE) 14.97% буурч 2,550 төгрөг, Э-транс ложистик (ETR) 14.40% буурч 68.78 төгрөгт хүрч хаагдлаа. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү