2018 ОНЫ 12 ДАХЬ ДОЛОО ХОНОГИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ

2018 оны 12 дахь долоо хоногт Монголын хөрөнгийн биржээр нийт 2.53 тэрбум төгрөгийн үнэт цаасны арилжаа явагдаж, зах зээлийн үнэлгээ 2.65 их наяд төгрөгт хүрлээ. Нийт 59 компанийн 31,941,116 ширхэг хувьцаа 2,533,297,253 төгрөгөөр арилжаалагдсан байна. Хамгийн их өсөлттэй хувьцаагаар Хөвсгөл алтан дуулга (ADU) 32.16% өсч 8,095 төгрөг, Жинст увс (JIV) 26.63% өсч 1,850 төгрөгт тус тус хүрч хаагдлаа. Хамгийн их бууралттай хувьцаагаар Ар баянхангай (ABH) 21.74% буурч 900 төгрөг, Ганхийц (GHC) 14.88% буурч 3,750 төгрөгт хүрч хаагдлаа. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү