2018 ОНЫ 2 ДАХЬ ДОЛОО ХОНОГИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ

2018 оны 2 дахь долоо хоногт Монголын хөрөнгийн биржээр нийт 957.64 сая төгрөгийн үнэт цаасны арилжаа явагдаж, зах зээлийн үнэлгээ 2.46 их наяд төгрөгт хүрлээ. Нийт 55 компанийн хувьцаа 613.0 сая төгрөгөөр арилжаалагдсан байна. Хамгийн их өсөлттэй хувьцаагаар Ногоон хөгжил үндэсний нэгдэл (JLT) 101.07% өсч 73.47 төгрөгт хүрсэн бол хамгийн их бууралттай хувьцаагаар Монноос (MNS) 21.03% буурч 3,000 төгрөгт хүрч хаагдлаа. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү