2018 ОНЫ 22 ДАХЬ ДОЛОО ХОНОГИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ

2018 оны 22 дахь долоо хоногт Монголын хөрөнгийн биржээр нийт 2.26 тэрбум төгрөгийн үнэт цаасны арилжаа явагдаж, зах зээлийн үнэлгээ 2.49 их наяд төгрөгт хүрлээ.
Нийт 40 компанийн 9.3 мянган ширхэг хувьцаа 2.1 тэрбум төгрөгөөр арилжигдлаа. Тус долоо хоногт Монгол базальт компанийн хоёрдогч зах зээлийн арилжаа эхэллээ.
Хамгийн их өсөлттэй хувьцаагаар Алтайн зам (AZH) 74.71% өсч 2,439 төгрөгт хүрсэн бол эсрэгээрээ хамгийн их бууралттай хувьцаагаар Баян-Алдар (VIK) 15.00% буурч 634.95 төгрөгт хүрч хаагдлаа. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү