2018 ОНЫ 23 ДАХЬ ДОЛОО ХОНОГИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ

2018 оны 23 дахь долоо хоногт Монголын хөрөнгийн биржээр нийт 2.43 тэрбум төгрөгийн үнэт цаасны арилжаа явагдаж, зах зээлийн үнэлгээ 2.82 их наяд төгрөгт хүрлээ.
Тус долоо хоногт MSE Toп-20 индекс 2.01% буурч 19,622.29 нэгжид хүрсэн бол MSE l индекс 2.12% буурч 9,471.75 нэгж, MSE ll индекс 2.34% буурч 9,829.04 нэгжид тус тус хүрлээ.
Нийт 47 компанийн 5,908,230 ширхэг хувьцаа 2,172,719,549 төгрөгөөр арилжаалагдсан байна.
Хамгийн их өсөлттэй хувьцаагаар Шивээ Овоо (SHV) 74.78% өсч 4,263 төгрөг, Хөвсгөл алтан дуулга (ADU) 14.99% өсч 141.5 төгрөгт тус тус хүрч хаагдлаа.
Хамгийн их бууралттай хувьцаагаар Э-транс ложистикс (ETR) 17.65% буурч 70 төгрөг, Материал импекс (MIE) 17.65% буурч 9,000 төгрөгт хүрч хаагдлаа. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү